Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй "Бэлтэс мөрөн" гэх компаний үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тус компани нь ихэвчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө гэх утгатай үйл ажиллагаа явуулдаг компани аж. Ингэхдээ эхний удаад иргэдээс хамгийн ихдээ 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3 сая төгрөгийн хүү нэмж олгоно хэмээсэн байна. Гэвч энэ нь эргэлзээ төрүүлж буй учир ийнхүү хууль хяналтын байгууллагаас болон аудитын байгууллагаас шалгалт хийж эхэлжээ.