2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийн Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, парламентад хоёр удаа сонгогдсон Ж.Ганбаатарыг УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй “Оргил” худалдааны төвийн эзэн гэдгээр иргэд мэднэ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Оргил Энканто” салбарын авто зогсоолын хэсэгт явган хүний зам буюу нийтийн эзэмшлийн зам, талбай орсонд иргэд эсэргүүцэж, шүүхээс “хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр явган хүний зам гаргах ажлыг эхлүүлэхээр албаныхан очсон ч тус компанийн төлөөлөл эсэргүүцэж, багаж булаах зэргээр саад учруулжээ.
Өнгөрсөн намар Энканто хотхоны хажууд явган хүний зам гаргах шийдвэр гарсан. Өнөөдөр явган хүний зам гаргах ажлыг эхлүүлэх гэсэн боловч тус компанийн төлөөлөл эсэргүүцэж, багаж булаах зэргээр саад учруулж байна. pic.twitter.com/ArG56NFL8d
— Сугар (@Sugar_n11) April 23, 2022