Иргэн С болон түүний ээжийн амь насанд заналхийлж байсан иргэн зочид буудалд нас барсан олджээ

Иргэн С болон түүний ээжийн амь насанд заналхийлж байсан иргэн зочид буудалд нас барсан олджээ

Энэ дөрөвдүгээр сарын 17-ны өдөр /2022.04.17/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудалд 50 настай эрэгтэй ямар нэг гаднын гэмтэл шархгүй нас барсан байжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, “иргэн Т гэгч нь урьдчилсан дүгнэлтээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байна. Мөн тэрээр олны танил гэгдэх С гэх бүсгүй хойд аав байж болзошгүй байгаа аж. Учир нь тэрбээр 2020 онд иргэн С болон түүний ээжийн амь насанд халдахаар завдсан гэх хэргээр шалгагдаж, хорих ял авч бүрэн эдлэлгүй дөрөвдүгээр сарын 15-ны өдөр суллагдаж, хоёр хоногийн дараа ийнхүү амь насаа алдсан байжээ.




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө