Монгол Улсын нэр бүхий иргэд "хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хар тамхийг АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завджээ.
Тодруулбал, улс хоорондын шуудан илгээмжээр 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Харин тус үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн таслан зогсоож, хуулийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж холбогдогч этгээдүүдийг саатуулан шалгаж эхэлсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, гаалийн байгууллага энэ онд энэ төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 6 удаагийн тохиолдлыг илрүүлж, сэжиг бүхий 1,6 литр бодисыг хурааж хэргийг хуулийн байгууллагад шилжүүлжээ.