Д.Эрдэнэбилэг нарыг "Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр НЭГ сар цагдан хорихоор болов

Д.Эрдэнэбилэг нарыг "Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр НЭГ сар цагдан хорихоор болов

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хуралдаан болсон. Улмаар шүүхээс түүнийг нэг сарын хугацаанд таслан сэргийлэх шийдвэр гарсан байна.
 
Тодруулбал, Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах,
 
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус тус ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
 
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч нарын өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд тэдний гаргасан санал, хүсэлтийн үндэслэлтэй шүүх танилцсаны эцэст
яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,
яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.



ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө