ШУУРХАЙ: Осолд орсон онцгой байдлын алба хаагчидтай хамт ОХУ-ын нэг иргэн зорчиж явжээ

ШУУРХАЙ: Осолд орсон онцгой байдлын алба хаагчидтай хамт ОХУ-ын нэг иргэн зорчиж явжээ

Өнөөдөр /2022.04.21/ өглөө 04:00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг дэвсгэрт Онцгой байдлын алба хаагчдын зорчиж явсан "Ланд-200" маркийн автомашин зам тээврийн ноцтой осолд  өртөж, зорчиж алба хаагчдын биеийн байдал маш хүнд байгаа тул нисдэг тэргээр зөөвөрлөж, Улаанбаатар хотод авч ирсэн хэрэг гарсан. 

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Онцгой байдлын алба хаагчдын зорчиж явсан тус автомашин нь "автозамыг хааж овоолсон шороо" мөргөж осолдсон байна. Харин тус автомашинд онцгой байдлын албаны хүмүүсээс гадна, ОХУ-ын нэг иргэн зорчиж явжээ. Харин осол гарсан даруйд энэ тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөлгүй нуухыг оролдсон байж болзошгүй байгаа аж." Улмаар осолд орсон алба хаагчдын биеийн байдал муу байгаа тул тэднийг Онцгой байдлын ерөнхий газрын эзэмшлийн Airbus EC-145 нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэж иржээ. Харин тэд ажлаар нэг автомашинд хамт зорчиж явсан нь тодорхойгүй байна. 




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө