ШУУРХАЙ: Онцгой байдлын таван алба хаагч Сэлэнгэ аймагт осолд орж, тэднийг нисдэг тэргээр Улаанбаатарт авч иржээ

ШУУРХАЙ: Онцгой байдлын таван алба хаагч Сэлэнгэ аймагт осолд орж, тэднийг нисдэг тэргээр Улаанбаатарт авч иржээ

Өнөөдөр /2022.04.21/ өглөө 04:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт зорчиж явсан Ланд-200 маркийн автомашин осолдож хоёр иргэн амь насаа алдсан хэрэг гарсан талаар зарим хэвлэлд мэдээлж байна.

Тэгвэл тус хэргийн талаар Онцгой байдлын Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "Тус осолд Онцгой байдлын алба хаагч өртсөн зүйл огт байхгүй. Осолд өртсөн хоёр иргэний биеийн байдал хүнд байсан тул Улаанбаатараас нисдэг тэрэг явуулсан" гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин өөр албаны эх сурвалж, "Тус осолд Онцгой байдлын таван алба хаагч өртсөн. Тэдний биеийн байдал маш хүнд байгаа тул Улаанбаатарт нисдэг тэргээр авчирсан" гэлээ. Иймд тус ослын талаар Онцгой байдлаас нууж байж болзошгүй аж. 




ЭМГЭНЭЛ

10 цагийн өмнө