Өнөөдөр /2022.04.21/ 04:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус сумын нутаг дэвсгэрт зорчиж явсан Ланд-200 маркийн автомашин осолдож хоёр иргэн газар дээрээ амиа алдаж, хоёр иргэний биеийн байдал хүнд байгаа аж. Энэ талаар холбогдох албанаас тодруулахад, “Онцгой байдлын нэр бүхий дарга нар осолдсон зүйл огт байхгүй. Осол болсон даруйд хоёр иргэний биеийн байдал маш хүнд байна гэсэн тул Улаанбаатараас яаралтай нисдэг тэрэг явуулсан” гэв.