БАРИМТ: Хахуулын 1,2 тэрбумаар Лондонд байр авсан Эрдэнэт үйлдвэрийн орлогч дарга асан З.Ганбаатарт зорчих эрх хязгаарлах ял оноожээ

БАРИМТ: Хахуулын 1,2 тэрбумаар Лондонд байр авсан Эрдэнэт үйлдвэрийн орлогч дарга асан З.Ганбаатарт зорчих эрх хязгаарлах ял оноожээ

Оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн 4,3 тэрбум төгрөгийн хулгайлагдсан хөрөнгийг Монгол Улсад нөхөн төлүүлсэн гэх мэдээлэл өчигдөр /2022.04.20/ олон нийтэд ил болсон. Тэгвэл аль Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын хэн гэж удирдах албан тушаалтан, хэрхэн оффшор бүсээр дамжуулан 4,3 тэрбум төгрөгийн хээл хахуул авав, тус албан тушаалтанд ямар ял шийтгэл оногдуулсан гэдгийг бид сурвалжиллаа.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч дарга асан З.Ганбаатар

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ОРЛОГЧ ДАРГА З.ГАНБААТАР ОФФШОР БҮСЭЭР ДАМЖУУЛАН 4,3 ТЭРБУМЫН ХАХУУЛ АВЧЭЭ-

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан З.Ганбаатар нь ОХУ-ын хаалттай хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Зимин Алексей Владимировичээс олон удаагийн үйлдлээр 4,3 тэрбум төгрөгийн хахуул авсан нь тогтоогдсон байна.

Тодруулбал, тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2003-2012 онд 78,3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Харин үүнийх нь хариуд ОХУ-ын Петербург хот дахь “Nomos” /Номос/ банкан дахь ... тоот данснаас хэд хэдэн оффшор дансаар дамжуулан дээрх их хэмжээний мөнгийг хахуул болгон З.Ганбаатарт өгсөн байна.

Нарийвчилбал, “Эрдэнэт үйлдвэр”-т техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатын Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийн Латви улсын “Аs Citadele” /Ас Ситаделе/ банкан дахь ... ам.долларын данс болон Г.Эрдэнэчулууны үүсгэн байгуулсан “Роwer Wit limited” /Повер Вит Лимитэд/ компанийн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “NSBC” /Эн Эс Би Си/ банк дахь ... дугаарын ам.долларын дансаар шилжүүлэн 4,3 тэрбум төгрөгийг авчээ. 

З.Ганбаатарын 1,1 тэрбум төгрөгөөр Лондонд авсан хоёр давхар орон сууцны гадна болон дотор тал

-ХАХУУЛИЙН МӨНГӨӨ НУУН ДАРАГДУУЛЖ, ЛОНДОНД ХОЁР ДАВХАР ОРОН СУУЦ АВСАН БАЙЖЭЭ-

Харин З.Ганбаатар нь уг хууль бусаар олж авсан, хахуулийн мөнгөө нуун дарагдуулах зорилгоор  569 фунт Стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгөөр Г.Эрдэнэчулууны нэр дээр Их Британы Нэгдсэн Вант Улсын Лондон хотын ”4 Quebec wharf, 315 kingsland road, hackney, london, E8 4DJ” тоот хаягт байрлах /110 мкв  1 давхар, 1 унтлагын өрөөтэй, зочны өрөө, гал тогооны өрөөтэй орон сууц худалдан авч, түүний “Монголиан Смелтинг корпорейшн” ХХК-ийн  нэр дээр шилжүүлсэн байна.

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбаттай санаатай нэгдэж дээрх үйлдлийг хийснийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын мөрдөгчид илрүүлж, шүүхээс тэдэнд ял оноосон байна. Шүүхийн шийтгэх тогтоолын ЭНД дарж уншина уу.

Тодруулбал:

  • Бусдын оффшор дансаар дамжуулан хахуул авч, тус мөнгөөрөө Лондонд орон сууц худалдан авсан "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатарт шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хорин сая төгрөгөөр торгох ял, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.
  • Харин түүнд "хамтрагч" Л.Дэлгэрбатад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван нэгэн сая төгрөгөөр торгох ял, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн байна. 

Харин тэднийг Лондонд худалдан авсан орон сууцыг "Эрдэнэт үйлдвэр"-т шилжүүлж, хохирлыг барагдуулсан гэх үндэслэлээр ийнхүү бага ял оноосон байх аж. 

Тус асуудал мөн нэр холбогдсон Г.Эрдэнэчулуун Монголиан смелтинг корпорэйшн ХХК-ийг Эрдэнэт үйлдвэрт шилжүүлжээ




ЭМГЭНЭЛ

10 цагийн өмнө