АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд илгээжээ

АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд илгээжээ

Өчигдөр буюу /2020.04.19/ АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан. Тодруулбал, түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байдаг.

Тэгвэл дөнгөж сая АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү илгээжээ. 

Сануулахад, өчигдөр Д.Эрдэнэбилэгээс тайлбар мэдүүлэг авахтай зэрэгцэн Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан юм.




ЭМГЭНЭЛ

10 цагийн өмнө