"Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өчигдөр /2022.04.19/ саатуулсан" гэж мэдээлэл гарсан. Тэгвэл бидэнд энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий бизнесүүдийн удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авсан. Харин Д.Эрдэнэбилэгийг одоогоор саатуулаагүй байцаалт авч байна. Байцаалтын дараа түүнийг саатуулах эсэхийг шийднэ” гэсэн мэдээллийг өгсөн юм. Тэгвэл өнгөрсөн шөнө АТГ-ын алба хаагчид Д.Эрдэнэбилэгээс тайлбар мэдүүлэг аваад, гэр рүү нь явуулсан байна.
![Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг саатуулаагүй бөгөөд мэдүүлэг аваад явуулжээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/04/20/saer.jpg)