Зарим эх сурвалжууд "Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2022.04.19/ саатуулсан" гэж мэдээлсэн.
Тэгвэл бидэнд эх сурвалжийн мэдээлж буйгаар, "өнөөдөр Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий бизнесүүдийн удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авсан, нэгжлэг хийх процесс үргэлжилж байна. Харин Д.Эрдэнэбилэгийг одоогоор саатуулаагүй байцаалт авч байна. Байцаалтын дараа түүнийг саатуулах эсэхийг шийдэх аж" гэсэн мэдээллийг өглөө. Тодруулбал, түүнээс Хөгжлийн банкны зээлийн асуудлаар мэдүүлэг авч байгаа аж. Сонирхуулахад, Засгийн газраас Д.Эрдэнэбилэгийн санхүүжүүлсэн “Хөтөл цемент”-ийн хувьчлал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концесс гэрээг цуцлах шийдвэр гаргаад байгаа юм.