СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоцикл автомашинтай мөргөлдсөний улмаас нэг иргэн амиа алдсан хэрэг гарлаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоцикл автомашинтай мөргөлдсөний улмаас нэг иргэн амиа алдсан хэрэг гарлаа

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 16-р хорооны замд өнөөдөр /2022.04.16/ 11:00 цагийн орчим Honda маркийн мотоцикл, N.Dualis маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. 

Ослын улмаас Honda маркийн мотоциклыг жолоодож явсан 33 настай иргэний амь нас хохирсон байна. Тус зам тээврийн ослыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна. Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж тус мэдээллийг нийтлэв. 




ЭМГЭНЭЛ

6 цагийн өмнө