Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас төсвийн хэмнэлттэй холбоотой зарим шийдвэр гарсныг Ерөнхий сайд болон бусад сайд танилцууллаа. Хэмнэлтийн хүрээнд:
- Зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг гаргахгүй байх,
- Олны дунд маргаан дагуулдаг гар утасны зардлыг хуулиар зохицуулна,
- Гадаад дотоод томилолтод төрийн байгууллагын алба хаагчид бизнес ангиллаар зорчихгүй. Аль ч шатны төрийн алба хаагч энгийн ангиллаар зорчино. Ингэхдээ үндэсний авиа компанийг эхэнд нь тавина.
- Мөн төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн алба хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй. Цагдаа, онцгой зэрэг төрийн тусгай алба хаагчид дүрэмт хувцас өмсөнө. Харин нийгмийн даатгал, гааль зэрэг байгууллагын төрийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, хэмнэх аж.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: