УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас гаргажээ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас гаргажээ

Хөгжлийн Банкны хэрэгт нэр холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татах саналыг Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт гаргасан байна.

Тодруулбал, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.

Эдгээр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах эсэх саналыг хуулийн дагуу хяналтын прокурор Улсын ерөнхий прокурорт гаргана. Мөрдөн шалгалтын явцад дээрх гишүүд саад учруулсан гэж үзвэл Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлэх юм.




ЭМГЭНЭЛ

6 цагийн өмнө