ФОТО: Намбарын Энхбаяр “Сохрын орон” номоо нээлээ

ФОТО: Намбарын Энхбаяр “Сохрын орон” номоо нээлээ

Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга, орчуулагч Намбарын Энхбаяр өнөөдөр /2019.05.22/ Төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд “Сохрын орон” /The Country of the Blind/ номоо нээлээ. Англи хэлнээс хөрвүүлсэн уг ном өмнө нь “Хатсан гар” нэртэйгээр уншигчдад хүрч байсан бөгөөд “Сохрын орон” нэртэй өгүүллэгээрээ нэрлэн дахин хэвлүүлж буй нь энэ юм.

Н.Энхбаяр нь 1965- 1975 онд 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульдангли хэл, утга зохиол-ийн чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэл-ний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа түвд хэл бичиг судалж байсан намтартай билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ