Японы Токио хотноо классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ үргэлжилж байна. Уг тэмцээнээс 74 кг жинд өрсөлдсөн Э.Галбаяр 170 кг шахаж, хүрэл медаль хүртсэн бол ахмад тамирчдаас 105 кг жинд Ц.Мөнхбаатар 182.5 кг шахаж мөнгөн медаль хүртсэн байна. Мөн тус тэмцээнд МУГТ Э.Содномпилжээ оролцож, 105 кг жинд 247 кг шахаж мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд АНУ-ын тамирчин 500 граммын зөрүүгээр алтан медаль хүртэж аварга боллоо. Паралимпийн олимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ нь 2019 оноос эхлэн эрүүл тамирчидтай ийнхүү эн зэрэгцэн өрсөлдөж эхлээд байна.