Эрээн-Замын-Үүд боомтын Хятад, Монголын дундын бүсэд байрлах Хятад талын жолоочоос өчигдөр /2021./ коронавирусийн халдвар илэрсэн тул БНХАУ хилээ 14 хоног хааж магадгүй гэх мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдөр /2021.10.14/-өөс эхлэн БНХАУ-ын талаас Эрээний боомтоо “тодорхойгүй хугацаагаар хаах” шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус боомтоор нэвтрэх ачаа тээврийн бөөгнөрөл дахин үүсэх нөхцөл бүрдлээ.