Монгол дахь Рио Тинтогийн төлөөлөгч Х.Амаржаргал Оюутолгойн ажилчдад хандаж ЗАХИДАЛ илгээжээ

Монгол дахь Рио Тинтогийн төлөөлөгч Х.Амаржаргал Оюутолгойн ажилчдад хандаж ЗАХИДАЛ илгээжээ

“Оюу толгой” зэс, алтны ордын Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь монгол ажилчид байсан гэдгийг “Рио Тинто” групп битүүхэн мэдэгдсэн билээ.

Тодотговол, “Рио Тинто” групп “Оюу толгой” зэс, алтны ордын Далд уурхайн төсөлд хяналт тавьж ажилласан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн байдаг. Ингэхдээ “Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан. Өнөөдөр Оюутолгой компанийн нийт ажилчдын 96 хувь Монголчуудаас бүрдэж байгаа нь анх төлөвлөж байснаас өндөр үзүүлэлт бөгөөд тэдэнд оруулсан хөрөнгө оруулалт зардлын өсөлтөд нөлөөлж, гүйцэтгэлийн хугацааг хойшлоход хүргэсэн” хэмээн тайлбарласан байдаг.

Харин энэ нь Оюутолгой компанийн ажилтан, ажиллагсдыг бухимдуулж, улмаар үйлдвэрчний эвлэлээс нь “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргалд хандаж, дээрх мэдэгдэлд хариу тайлбар хийхийг шаардсан юм.

Тэгвэл үүнд Х.Амаржаргал захирал хариу өгчээ. Тэрбээр “Рио Тинто компанийн хувьд Оюу толгойн ажиллах хүч аюулгүй ажиллагаа, бүтээмж болон бусад олон чиглэлд дэлхийд тэргүүлэх хэмжээнд тогтмол ажиллаж ирсэнд үргэлж бахархдаг. Үүнийгээ ч бид өмнө нь олон удаа илэрхийлж байсан. Энэ удаад мөн адил Үндэсний боловсон хүчний нөөцтэй байх олон сайн талын нэг нь Ковид-19 цар тахлын нөлөөг уурхайн үйл ажиллагаанд, төслийн явцад бууруулж чадсан ач холбогдолтой хэмээн тодотгосон.

Зардлын хэтрэлт, хугацаа хугацаа хойшлоход нөлөөлсөн олон хүчин зүйлийг хөндлөнгийн шинжээчийн баг дутуу үнэлсэн талаар дурдсан. Үүнд “Рио Тинто” ажиллах хүчнээ буруутгахыг огт зориогүй” гэдгийг мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Оюутолгойн ажилтнууддаа дэлгэрэнгүй тайлбар хийх уулзалтыг зохион байгуулах болно гэдгээ уламжилжээ.




Өнөөдөр цэлмэг байна

17 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

18 цагийн өмнө