Зам-Үүд боомтоор өдөрт хил нэвтрэх автомашины тоог нэмэгдүүлэхийг улс хоорондын ачаа тээврийн жолооч нар үргэлж шаардаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж буй. Гэтэл манай улсад коронавирусийн нөхцөл байдал дээрдэхгүй байгаа тул БНХАУ-ын тал хязгаарлалтаа улам чангатгах төлөвтэй байгаа гэдэг.
Тэгвэл өчигдөр /2021.10.13/ БНХАУ-ын тал 14 хоног хилээ хааж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Учир нь Хятад, Монголын дундын бүсэд байрлах Хятад талын жолоочоос өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн байна. Тиймээс Хятадын талаас 14 хоног хилээ хаах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэх талаар эх сурвалж мэдээллээ.