Морхаус коллежийн төгсөлт дээр хөрөнгө оруулагч, тэрбумтан Роберт Смит төгсөгчдөд гэнэтийн бэлэг барьж тэдний сургалтын төлбөрийн өрийг тэглэж өгч байгаагаа зарлажээ.
Уг коллеж нь хар арьстнуудад дээд боловсрол олгож ирсэн түүхтэй цорын ганц сургууль юм. Тэрбээр коллежийн төгсөлтөд урилгаар ирж оролцсон бөгөөд энэ үеэр “Би энэ улс оронд амьдарч ирсэн найман үеийнхээ нэрийн өмнөөс та бүгдийн цаашдын зорилго руу урагшлах автобусанд тань багахан шатахуун хийж өгөхийг хүссэн юм. Тиймээс та бүгдийн коллежийн төлбөрийг тэглэж байна" гэжээ.
Морхаус коллежийн ерөнхийлөгчийн хэлснээр нийт 396 оюутны 40 сая ам.долларын өрийг төлсөн талаар тэр хэлсэн юм. Тэрбээр “Өртэй хүн энэ дэлхийд юу хийж чадах, хаашаа явж чадах вэ гэдэг сонголт нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс Смитийн бэлэг бол “эрх чөлөө” юм” гэжээ.