“Увс нуур” бөхийн гал үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн барилдаан өчигдөр болж өнгөрсөн. Уг барилдааны үеэр допинг илэрснээс болж барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан зургаан бөхийн эрхийг сэргээж байгааг зарлажээ. Ингэхдээ тэднийг улсын наадамд барилдуулахгүй, заал танхимын барилдаанд барилдахыг зөвшөөрсөн гэлээ.
Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын уугуул, улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Архангай аймгийн Тариат сумын уугуул, сумын заан С.Майнбаяр нарын зургаан бөх ингэснээр үндэсний бөхийн барилдаанд барилдах боломжтой болов.