Өчигдөр /2019.05.19/ Монгол бөхийн өргөөнд “Увс нуур” бөхийн гал байгуулагдсаны 20 жилийн ойн баярын барилдаан болж өнгөрлөө. Уг барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос Монгол улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь нар барилдаж, С.Мөнхбат давав.
20 жилийн хугацаанд уг бөхийн гал төрийн наадмын таван түрүү, хоёр үзүүр авсан нь бахдам амжилт хэмээн бөх сонирхогчид хэлдэг.
Хүндэтгэлийн барилдааны үеэр “Увс нуур” галын тэргүүн Д.Дорлигжав сонгуульт ажлаа өгч, халаагаа сольж буй тухайгаа дуулгаад тамга тэмдгээ УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хүлээлгэн өгөв. Ийнхүү “Увс нуур” гал 20 жилийн босгон дээрээ шинэ тэргүүнтэй болж, бөхийн өргөөнөө “Увс нуур” дуугаа дуулан хадаалаа.