Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уржигдар /2021.07.16/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэйутсаар ярьсан тухай мэдээллийг ЕТГ /Ерөнхийлөгчийн Тамгын газар/-ын хэвлэлийн албанаас онцолж буй юм.
Тус мэдээлэлд, “У.Хүрэлсүх Хятадын коммунист намын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан баяр хүргэж, хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн. Цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлсэн” гэж буй. ЕТГ-ны албаны мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Мөн зарим эх сурвалжууд,“энэ үеэр Замын-Үүд болон Эрээн хотод үүссэн ачааны тээврийн автомашины бөөгнөрөл яригдсан. Тус боомтуудын асуудал шийдэгдэх нь” гэж мэдэгдэж буй юм.
Тэгвэл У.Хүрэлсүх болон Ши Жиньпин нар утсаар ярих үеэрээ энэ талаар дурдаагүй байна.
Тодруулбал, БНХАУ-ын албаны эх сурвалж Шэн Шивей твиттер хуудастаа, БНХАУ-ын дарга болон Монголын Ерөнхийлөгч нар утсаар ярихдаа, “Монгол улсын цар тахлын эсрэг хариу авч буй арга хэмжээг Хятад улс үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн, мөн Монголын уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад улс импортлоход бэлэн байна” зэрэг гурван асуудлыг ярилцсан гэжээ.
China #Mongolia presidential phone call key points
— Shen Shiwei沈诗伟 (@shen_shiwei) July 17, 2021
??Strengthen synergy btw Belt & Road Initiative and??Mongolia's Prairie Road development strategy
??is willing to continue to support??pandemic response
??is willing to import more??mineral, agricultural & pasture goods
Pic: 2018 pic.twitter.com/ujD2AqWZp5