Татварын ерөнхий газраас 2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж буйг мэдээллээ.
Худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө цахим системд бүртгүүлснээр хоёрдугаар улирлын буцаан олголтоо авах юм.
Мөн 2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон.
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгоно.