ТУРКИЙН ЭЛЧИН: Монголын тал зөвшөөрсөн тохиолдол “Туркиш Эйрлайнс” нислэг үйлдэхэд бэлэн

ТУРКИЙН ЭЛЧИН: Монголын тал зөвшөөрсөн тохиолдол “Туркиш Эйрлайнс” нислэг үйлдэхэд бэлэн

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, “Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компани Монгол улс руу хийх байсан бүх нислэгээ 7 дугаар сар дуустал цуцалсан, учир нь манай улсад коронавирусийн халдвар нэмэгдэх болсонтой холбоотой гэж мэдээлсэн.

Тэгвэл Туркийн элчин сайдын яамнаас дээрх мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд, “Туркиш Эйрлайнс” компани 7 дугаар сар дуустал нислэгээ цуцалсан гэдэг нь ор үндэслэлгүй. Тус асуудлаар Туркиш Эйрлайнс компани нь Монголын холбогдох байгууллагуудтай зохих уулзалтуудыг хийж байгаа бөгөөд Монголын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрсөн хэмжээний дээд хязгаараар нислэгээ үйлдэхэд бэлэн байгаа болно” хэмээжээ.

Туркийн элчин сайдын яамны мэдэгдэл. 2021.06.18