Ням гарагт  НӨАТ-ын сугалааны тохирлоос 40 саяын азтан тодорно

Ням гарагт НӨАТ-ын сугалааны тохирлоос 40 саяын азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг зургаадугаар сарын 20-ны /2021-06-20/ Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.

Иргэн та 2021 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Мөн сугалааны хонжворын дүн:

  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • 4 орон таарвал 100 мянган төгрөг
  • 5 орон таарвал 500 мянган төгрөг
  • 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • 7 орон таарвал гурван сая төгрөг
  • 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.

                                                                                                                   Эх сурвалж: Татварын ерөнхий газар