Энэтхэгийн далайд орших Кокос арлаас нэг сая гаруй гутал, 370 мянган шүдний сойз зэрэг нийт 414 сая ширхэг хуванцар хог хаягдал олджээ.
“Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл Австралийн бүс нутагт хамаарах уг аралд 500 орчим хүн амьдардаг атал 238 тонн хуванцар хог хаягдлаар арал дүүрсэн талаар дурьджээ. Пертөөс холгүй 2750 км дотор орших 27 арал байдаг бөгөөд жуулчдын хувьд эдгээр арлууд нь “Австралийн хамгийн сүүлчийн онгон дагшин диваажин” хэмээн нэрлэгддэг байна. Тасманийн Их сургуулийн тэнгисийн эко, хорт нөхцлийг судлаач Женифер Лаурес хэлэхдээ
“Хуванцар хаягдлууд далайг өвч бүрхэж, дэлхийг хүрээлсэн хуванцар хаягдлуудыг эдгээр алслагдсан арлуудаас харж болохуйц хэмжээнд хүрчээ”
хэмээн хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN