“The Boeing” компанийн “Boeing 737 Max” загварын нисэх онгоц хоёр томоохон осолд орсонтой холбогдуулан улс орнууд уг загварын онгоцыг ашиглахаас татгалзаж, түр зогсолт хийгээд байсан. Харин тус компаниас “Boeing 737 Max” загварын нисэх онгоцныхоо программын шинэчлэлийг 100 хувь дууссан талаараа мэдээллээ. Шинэчлэлийн хүрээнд уг загварын нисэх онгоцоор 360 цагийн 207 удаагийн нислэг үйлдэж, бүх үйлдлийг нь шалгаж, шинэчилжээ. Туршилтыг өөр өөр нөхцөл байдалд хийхэд ямар ч техникийн асуудал үүсээгүй гэдгийг компанийнхан баталж, тайлангаа АНУ-ын Нисэхийн удирдах газар руу хүргүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Нисэхийн удирдах газар уг тайлантай танилцаж, дараа нь "Boeing 737 Max” онгоцыг нислэгт гаргах эсэхийг шийднэ.