МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРОО: Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг 2020 онд УИХ-д НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ

МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРОО: Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг 2020 онд УИХ-д НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр  хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад "Намын хяналтын хороо хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн. Ингээд Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэр гаргасан нь үнэн" гэсэн тайлбарыг өгөв.

Тодруулбал, Д.Дамба-Очир гишүүнийг Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байхад Рио Тинто компанийн удирдлагад өгсөн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирсэн нь маргаан дагуулж байгаа учраас намын хяналтын хорооноос таван жилийн хугацаанд намын дэмжлэг авахгүй байх шийдвэр гаргасан байна.

МАН-ын Хяналтын хорооноос УЛС ТӨРИЙН шийдвэр гаргахдаа Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг 2020 онд нэр дэвшүүлэхгүй байхаар ярилцсан байна. Хурлын үеэр тэднийг намаас хөөх хэмжээний буруутай үйл ажиллагаанд оролцсон гэж яригдсан аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө