“Өргөө” амаржих төвд төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ “хүнлэг бус хандаж, эрүүл мэндийн байгууллагын дэглэм, журам”-ыг зөрчсөн гэж эх сурвалжууд шүүмжилж буй.
Иймд Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгч, мөн НЭМТ-ийн дарга н.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн дарга н.Нямхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.
Харин Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга Д.Сумъяабазар хариуцлага хүлээхгүй үлдэх нь гэх иргэдийн шүүмж байгаа юм.
Учир нь Улаанбаатар хотын даргын удирдлагад Нийслэлийн эрүүл мэндийн төв /НЭМТ/ байдаг бөгөөд тус газрын харьяанд “Өргөө” амаржих газар зэрэг эмнэлгийн байгууллагууд байдаг байна. Мөн Архангай аймгаас 22-ын товчоо дээр ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан иргэний асуудал ч НОК-т хамаарна гэж зарим эх сурвалжууд үзэж буй.
Хотын дарга Д.Сумъяабазар огцрох хүсэлтээ гаргах нь зөв үү?
Нийт: 0 саналтай