Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
ГОЛОМТ БАНК
Долдугаар сарын 13-нд бүх салбар нэгж ажиллана. Харин энэ сарын 14-нд Солонго салбар 11:00 цагаас эхлэн 24 цагаар ажиллах бөгөөд Цамбагарав БТ, Сансар БТ, 120 мянгат салбар, Москва, Ард салбарууд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Долдугаар сарын 15-нд Саппоро салбар, Баянзүрх салбар, Хан-Уул БТ, Өргөө ТТ 11:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд 16-ны өдрөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
ХААН БАНК
2019.07.11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын бүх салбар амрах ба баярын өдрүүдэд ХААН Банкны цахим банк, экспресс банк, АТМ танд 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг тооцооны төвийн Гааль дахь Б заалны салбар 14-нд 20:00-00:00 цагийн хооронд ажиллах бөгөөд 15-аас энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
2019 07 сарын 13-нд бүх салбар нэгж амарна. Харин 14-ний өдөр М Плаза, Сөүл, Баянзүрх, Пийс таур салбарын өргөтгөлийн салбарууд 10:30-16:00 цагийн хооронд ажиллана. 15-ны өдөр Гранд, Сансар, Жуулчин, Хархорин, бага тойруу, Өргөө, Дүнжингарав, Пийс таур салбарын өргөтгөлийн салбарууд 10:30-16:30 цагийн хооронд ажиллана.
ХАС БАНК
"И-март" тооцооны төв долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд ажиллана. Харин долдугаар сарын 15-ны өдөр Баянгол, Түшиг, Шинэ сонголт тооцооны төвүүд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
ТӨРИЙН БАНК
2019.07 сарын 13-нд 13-р хорооллын салбар 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.