Цаг уурын байгууллагаас иргэд болон малчдад сэрэмжлүүлэх мэдээ хүргэж байна. Өнөө шөнө Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ гэлээ. Иймд малчид, тээвэрчид, ард иргэдийг болзошгүй гамшгаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
