Дэлхийн улс орнууд дотор өрийн хямралд орсон эхний 20 улсын нэгдүгээрт монгол улс жагссан талаар дэлхийн банкнаас мэдээлжээ. Уг судалгааг тухайн улсын нийт өрийг ДНБ-тэй нь харьцуулан 2018 онд гаргасан бөгөөд түүнээс хойш өөрчлөлт ороогүй байна.
Монгол Улс 2019 оны аравдугаар сард “FATF”-ын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын хяналтын жагсаалт” буюу саарал жагсаалтад орсон. Харин өнгөрсөн долоо хоногт “FATF”-ын гишүүд манай улсад ирж, шалгалтын ажиллагааг явуулсан бөгөөд “Саарал жагсаалт”-аас гарах эцсийн шалгалтын дүнг энэ сарын сүүлээр танилцуулах юм.