Сүүлийн үед зарим хэвлэлүүдэд Засгийн газрын нэр бүхий сайд урд хѳршѳѳс 10 сая ам.долларыг авлигад авсан талаарх мэдээлэл цацагдсан. Уг авлигыг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарыг авсан гэх хардлага явсан юм.
Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазараас тодруулахад "Би 10 сая ам.долларын авлигын асуудалд хамаагүй. Энэ талаар гүтгэлэг явсан тул албан ёсоор хуулийн байгууллагад хандсан байгаа. Цаг хугацааны эрхээр энэ асуудал тодорхой болох байх. Хүн нэрээ, тогос ѳдѳѳ гэдэг. Би ийм асуудалтай нэр холбогдох хүн биш" гэсэн хариулт ѳглѳѳ.