Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” тэмцээн тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Азарбайжаны нийслэл Баку хотод боллоо.
Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олноор өрсөлдсөн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 жүдоч эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд шилдгүүдээ тодруулав.
Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 жүдоч өрсөлдө, хоёр хүрэл медаль, шагналт байранд гурван тамирчин орсноор багийн дүнгээр 18-р байр эзлэв.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн бол 100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч нар хүрэл медалын төлөө барилдаж ялагдан шагналт тавдугаар байр эзлэв.
57 кг-д Д.Сумъяа шөвгийн наймд үлдсэн ч Унгар, Францын бөхчүүдэд ялагдан шагналт долдугаар байрыг эзлэв. Түүний жинд Рио-2016 олимпийн наадмын аварга Бразилын Р.Силва түрүүлсэн бол дэлхийн аварга Японы Ц.Ёшида мөнгөн медаль хүртсэн.
Энэ удаагийн Бакугийн “Их дуулга”-д Японы баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Бразилын баг мөн хоёр алтан медальтайгаар удааллаа. Харин Азарбайжан, Испани, Герман, Израйл, Гүрж, Франц, Нидерланд, Укриан, Серб, Молдаваас нэг нэг аварга төржээ. 56 орноос 24 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.
ШИЙДВЭРЛЭХ БАРИЛДААНЫ БИЧЛЭГҮҮД: