Монгол Улсаас сүүлийн гурван өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортлогджээ. Тодруулбал, Гашуунсухайт, Шивээ-хүрэн, Ханги, Ярант боомтоор наймдугаар сарын 17-нд 1809 машин, наймдугаар сарын 18-нд 1838, наймдугаар сарын 19-нд 1844 машин нүүрсийг тус тус экспортолсон байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Сайн мэдээ...Сүүлийн 3 өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортлогдлоо. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Ярант боомтоор 8-р сарын 17-нд 1809, 8-р сарын 18-нд 1838, 8-р сарын 19-нд 1844 машин нүүрс тус тус экспортлогдлоо. Үүнд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст баярлалаа? pic.twitter.com/YiChf9GZis
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) August 20, 2020