Дуучин Т.Дэлгэрмөрөн, Л.Ган-Эрдэнэ нар жин хасах реалити шоунд оролцоно

Дуучин Т.Дэлгэрмөрөн, Л.Ган-Эрдэнэ нар жин хасах реалити шоунд оролцоно

"Номинталст" хамтлагийн  дуучин Т.Дэлгэрмөрөн, "Камертон" хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нарын буу барьж, цэргийн хувцас өмссөн зураг олон нийтийн сүлжээнд тархаад байна. Зураг тарсны дараагаар нэг хэсэг нь тэднийг шинэ дуу хийж байна гэж таамаглаж байсан бол нөгөө хэсэг нь эрт үед авахуулж байсан зураг байх гэж байлаа. Тэгвэл тэд “Боловсрол” суваг телевизийн “Жингийн Бооцоо” хэмээх цоо шинэ реалити шоунд зориулж тэрхүү зургаа даруулжээ. Тус шоу нь хэн нь хамгийн их жин хассан нь ялах бөгөөд 10 сая төгрөгийн бооцоотой аж.