ART PODCAST: Уран бүтээлч Ж.Анунаран “ХАЙР ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ”

ART PODCAST: Уран бүтээлч Ж.Анунаран “ХАЙР ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ”

Урлагийн тухай мэдээлэл, ярилцлагууд бэлтгэн хүргэдэг “ART PODCAST MONGOLIA” сувгийн дөрөв дэх дугаарын зочноор уран бүтээлч Ж.Анунаран оролцлоо. Тэрбээр яг одоо Хаан галлерейд “Хайр” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байна.

Модерн, постмодерн эсвэл бүр контемпорари урлагийн шинжүүд агуулсан уг үзэсгэлэнд ямар бүтээлүүд тавигдсан бол? Түүгээр юу өгүүлэв? Яагаад “хайр” гэсэн энэ ярвигтай ойлголтыг сонгож авав? Тэр хайрыг хэрхэн дүрсжүүлэв зэрэг сэдвийн хүрээнд бид ярилцсан бөгөөд ярилцлагынхаа төгсгөлд үзэгчид урлагийн бүтээлтэй хэрхэн харилцаж, үзэсгэлэнг хэрхэн хүндэтгэж үзэх хэрэгтэй болох талаар түүний бодлуудыг сонслоо.




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө