МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлсэн Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжсэн гэв.
Мөн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр төлөвлөжээ. Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд долоон хороог байгуулан ажиллахаар болсон гэдгийг энэ үеэр тодотголоо.