Толгойт, Баянхошуу, 1 дүгээр хороолол орчимд агаар их бохирдолтой буюу амны хаалт зүүх түвшинд байна

Толгойт, Баянхошуу, 1 дүгээр хороолол орчимд агаар их бохирдолтой буюу амны хаалт зүүх түвшинд байна

Өнөөдөр буюу 2025.01.20-ны өдөр 10:15 цагийн байдлаар Толгойт, Баянхошуу, 1 дүгээр хороолол орчимд агаар бохирдолтой байна.

Тодруулбал, Толгойтод P.M25 тоосонцор 287, Р.М10 тоосонцор 174, SO2 буюу хүхрийн давхар исэл 237-той буюу агаар бохирдолтой гарчээ. Харин Баянхошууд P.M25 тоосонцор 294, SO2 буюу хүхрийн давхар исэл 177-той байна.  Түүнчлэн 1-р хороолол орчимд P.M25 тоосонцор 288, SO2 буюу хүхрийн давхар исэл 102, Р.М10 тоосонцор 200-тай гарчээ.

Агаар их бохирдолтой үед, Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.




Өнөөдөр үхэр өдөр

10 цагийн өмнө