Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ирвэс бүхий газарт нутагладаг малчин өрхийн хүүхдүүд уулын экосистемийг танин мэдэх зорилготой "Сайр уул шувууны нүдээр" судалгаандаа 3 дахь жилдээ гарах гэж байна. Эдгээр бяцхан судлаач хүүхдүүд ус, уур амьсгалын өөрчлөлт, ургамал, амьтан, нийгэм эдийн засгийн мэдлэг эзэмшиж, дадлага хийхээр догдлол дүүрэн байна гэж WWF Mongolia мэдээллээ.
Судлаач хүүхдүүд дээрх судалгааны ажлаар ургамлыг ангилж, мөсөн голуудад хэмжилт хийж, бэлчээрийн даацыг үнэлэх зэргээр ирвэсийн амьдрах орчныг танин мэдэж, олж авсан мэдлэгээ бусдадаа хуваалцаж, Монгол орноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа юм.
ВИДЕО: