АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 14 хоног тутамд баасан гарагт зохион байгуулдаг “УИХ-ын асуулгын цаг” өнөөдөр /2026.09.25/ 14:00 цагт болно.

Намрын ээлжит чуулган эхэлснээс хойшхи анхны асуулгын цагаар Ардчилсан намын гишүүд “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу” сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэхээр болжээ. Мэтгэлцээнд АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Баясгалан, Ц.Мөнхтуяа нар оролцож, Ерөнхий сайдаас асуулт асуух юм. Асуулгын цагаар гишүүд Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засаг, иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулт тавьж, хариулт авах юм.