Их-Уул сумын Цэцүүх багийн "Нам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 279км, сумын төвөөс зүүн зүгт 55км, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 100км/-т ой хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2026.09.17-ны өдрийн 17.35 цагт хүлээн авсан.
Ойн түймрийг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14.32 цагт бүрэн унтрааж сумын Засаг дарга болон байгаль хамгаалагчид хүлээлгэн өглөө. Түймрийг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатсан байна.
Иймд иргэд,
- Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
- Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
- Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
- Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,
Түймрийн аюултай улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон Завхан аймгийн Онцгой байдлын албанаас анхаарууллаа.