ТОДРУУЛГА: Б.Орхонбаярыг дэмжиж, зурагтаа хагалсан иргэн Даян аварга Б.Орхонбаяртай айл, саахалтын хүмүүс байжээ

ТОДРУУЛГА: Б.Орхонбаярыг дэмжиж, зурагтаа хагалсан иргэн Даян аварга Б.Орхонбаяртай айл, саахалтын хүмүүс байжээ

Үндэсний баяр наадмаар Б.Орхонбаяр түрүүлж, Даян аварга цолын болзол хангах үеэр түүний нэгэн дэмжигч баярлан зурагтаа хага цохиж буй бичлэгийг түүний хүү олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байдаг.

Тэгвэл Даян аварга Б.Орхонбаяр өчигдөр /2026.07.27/ тус иргэнд 70 инчийн зурагт бэлэглэсэн. Энэ талаар түүний багш Т.Өсөх-Ирээдүй “Аргагүй л нутгийн ах шиг сэтгэлээсээ дэмжиж, сэтгэл хөдлөөд харин хага авдаг байгаа кккк. Сэлэнгийн Цагааннуурын Баянхангайгаар нутаглаж байсан Чойдогжамцыг нуурынхан андахгүй дээ. Даян аварга өнөөдөр 70 инчийн смарт зурагт аваад гэрт нь очсон Чойдог аялалд яваад хараахан ирж амжаагүй байгаа юм байна” гэжээ. Харин Б..Орхонбаярын энэхүү дэмжигч түүнтэй нэг нутаг төдийгүй, айл саахалтын хүмүүс байжээ.