Жүжигчин Ким Сон Мин эрхтэнээ хандивлан таалал төгсжээ

Жүжигчин Ким Сон Мин эрхтэнээ хандивлан таалал төгсжээ

Солонгосын жүжигчин Ким Сон Мин 43 насандаа таалал төгслөө. Түүнийг Сөүлийн Сочо-гу дахь гэртээ ухаангүй байхад нь олж эмнэлэгт хүргэсэн боловч ухаан орж чадаагүй бөгөөд тархины үхэлд хүргэсэн гэж мэдэгджээ. 

Талийгаачийн хүслийн дагуу гэр бүлийнхэн нь түүний эрхтнийг хандивлахаар шийдсэн бөгөөд Ким Сон Мин таван хүнд шинэ амьдрал бэлэглээд бурхан зүг оджээ. Тэрбээр Дотуур хувцасны загвар өмсөгчөөс "Бяцхан лусын дагина" киноны гол дүр болж байсан тэрбээр 1973 онд төрсөн бөгөөд айлын гурван хүүхдийн отгон нь байв.  Эцэг эх нь салсны дараа гэр бүлээ тэжээхээр ажиллах шаардлагатай болж, 1991 онд зар сурталчилгааны загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн тэрбээр амьдралынхаа туршид дотуур хувцасны загвар өмсөгчөөр ажилласан. 2002 онд тэрбээр MBC телевизийн “Бяцхан лусын дагина” драмад Ли Жү Вангийн гол эрэгтэй дүрд тоглосноор Солонгосын кино салбарт од болж чадсан юм. Тэрбээр хамтран тоглогч Жан Со Хигийн хамт шилдэг хосын шагнал хүртэж, асар их алдартай болж, нэр нь олон улсад танигдсан.Үүний дараа тэрбээр “Хааны дагина ба Цэцэгс”, “Мөрөөдлийн хос”, “Гэр бүлийн хүндэтгэл” зэрэг алдартай цувралуудад тоглосoн нь түүний оргил үе байлаа.

Ким Сон Минийн амжилт, карьер хар тамхины дуулианы дараа огцом доройтож эхэлсэн.

2010 онд түүнийг метамфетамин хууль бусаар хил давуулан худалдаалах, хэрэглэсэн, мөн марихуан татсан хэргээр баривчилсан. Түүнийг энгийн хэрэглээнд төдийгүй хууль бусаар хил давуулан худалдаалсан хэргээр буруутгаж, олон нийтийн сэтгэл дундуур байдал маш их байсан. Түүний тоглож байсан киноны хэсгүүдийг бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авч, нэрийг нь KBS болон MBC- ийн хар жагсаалтад оруулсан. Тухайн үед Ким Сон Мин олон нийтийн сүлжээнд "Уучлаарай. Надаас болж сэтгэл дундуур, гомдсон хүн бүрт, гэр бүл, хайртай бүх хүмүүстээ уучлалт гуйж байна" гэж олон нийтэд хандаж уучлалт гуйсан.

Шүүх хуралд оролцуулсны дараа түүнд анхны шүүх хурал дээр хоёр жил зургаан сарын хорих ял оноосон боловч давж заалдах шатны шүүх хурал дээр ялыг нь тэнсэн харгалзах ял болгон бууруулсан. Өөрийгөө эргэцүүлэн бодсоны дараа тэрбээр 2012 онд JTBC- ийн “Бид гэрлэж болох уу?” драмаар эргэн ирсэн. Түүнээс хойш тэрбээр аажмаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, “Can I DAVE It Anymore”, “Can We Love?”,  мөн tvN-ийн “The Three Musketeer” зэрэг кинонуудад тоглосон. 2013 онд тэрбээр шүдний эмч болох хуучин найз охинтойгоо гэрлэж, шинэ эхлэлийг тавьсан. Гэсэн хэдий ч 2015 онд түүнийг метамфетамин хэрэглэсэн хэргээр дахин баривчилж, эцэст нь 10 сарын хорих ял оноосон юм. Ким Сон Мин 2016 оны 1-р сард шоронгоос суллагдсан. Гэсэн хэдий ч тэрбээр ердөө таван сарын дараа таалал төгслөө.