Э.Цэндбаатар: WBC-ийн мөнгөн бүсээ 120 хоногийн дотор хамгаалах ёстой бөгөөд тус тулааныг Монголд хийх талаар ярилцаж байна

Э.Цэндбаатар: WBC-ийн мөнгөн бүсээ 120 хоногийн дотор хамгаалах ёстой бөгөөд тус тулааныг Монголд хийх талаар ярилцаж байна

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-д болсон тулаанд ялалт байгуулж, World Boxing Council (WBC)-ийн мөнгөн бүсийг хүртсэн байна. Тэрбээр 2026 оны тавдугаар сарын 2-ны өдөр рингэнд гарч өрсөлдөгчөө ялснаар ийнхүү нэр хүндтэй бүсийн эзэн болсон юм.

Түүний хувьд энэхүү бүсийг авснаас хойш 120 хоногийн дотор заавал хамгаалах үүрэгтэй. Энэ талаар тамирчин өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Би World Boxing Council (WBC)-ийн мөнгөн бүс авсан. Одоо 120 хоногийн дотор хамгаалах ёстой. Тэр тулааныг Монголдоо хийх талаар ярилцаж байна. Хэрвээ зөвшөөрвөл Монголд хамгаална" гэжээ.  Хэрэв энэ тулаан Монгол Улсад зохион байгуулагдвал мэргэжлийн боксын түүхэнд онцлох үйл явдал болж, дотоодын спортын хөгжилд чухал түлхэц өгөх хүлээлттэй байна.