Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, 74 хувийн саналаар дэмжлээ

Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, 74 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын огцруулах хүсэлтийг хэлэлцлээ. Тус асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн 84.2 хувийн саналаар дэмжсэн. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцоогүй. 73 гишүүний ирцтэйгээр нэгдсэн чуулган хуралдав. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлье гэдэг саналыг томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 76 гишүүний 74 хувь нь дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.