Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.317 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11645, орон нутагт 2667 бүртгэгдсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 9-ний мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол гурваар нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 25 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, нийслэлд 13 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж, гэрийн хяналтад 7 хүн байна.
10-14 насны хүүхдүүдийн өвчлөл хамгийн их буюу 5224 хүрсэн байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.