2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 23:00 цагийн орчимд “Хашааны буланд цус болсон согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хамт согтуурч байсан хүмүүс хоорондоо маргалдаж, 61 настай эрэгтэй “Э”, 35 настай эрэгтэй “Б”-г хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна. Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж, сэжигтэн “Э”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.